Ажлын байранд тавигдах шаардлага: Бизнесийн удирдлага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, /борлуулалт маркетингийн чиглэлээр мэргэшсэн бол сайн/, борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан, танилцуулга хийж байсан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.
Борлуулалтын талаарх практик мэдлэгтэй, бүтээлч харилцаа, сүлжээ үүсгэх чадвартай байх, борлуулалтын зорилт төлөвлөгөөг давуулан биелүүлэх чадвартай, ажилдаа дур сонирхолтой, өөртөө итгэлтэй, бусадтай зохицох чадвар, стрессийг даван туулах чадвар, хэл ярианы болон бичгийн ур чадвартай байх.
Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, компьютерийн хэрэглээний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал : анкет, 3х4 хэмжээтэй 1 хувь зураг,их дээд сургуулийн дипломын хуулбар, цахим үнэмлэхний хуулбар.
Ажилд орохыг хүсэгчид нь дээрх материалуудыг бүрдүүлэн : Мобикомын Дорнод салбарт өгнө үү.
Анкетыг 2018 оны 01-р сарын 19-ний өдрийн 18.00 цагт хүртэл хүлээн авна.
Жич:зөвхөн тавигдах шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчтай эргэн холбогдож дараагийн шатанд оруулах бөгөөд хүлээж авсан бичиг баримтыг буцааж олгохгүй болохыг анхаарна уу. Лавлах утас : 9411-0202
Мобикомын Дорнод салбар.