2019 онд ШББХ-ны Намын хороо засгийн газар өрхийн орлогыг нэмэх зорилгоор малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Төрийн бодлогыг хамгийн түрүүнд Хэрлэн сумын Манлай гацаа хэрэгжүүлж Манлай малчдын хоршоо байгуулсан нь саяхан. Тус хоршоо гишүүдийнхээ хөдөлмөрийн үр дүнд орлогоо нэмэгдүүлж чаджээ. 2020 онд Манлай малчдын хоршоо 4690 төл авч, 4466 толгой мал худалдан, 3 сая 760 мянган юанийн орлого олжээ. Манлай малчдын хоршоо энэ оны эхний сард бүх гишүүдийнхээ хурлаа хийж 29 өрхөд 3 сая 760 мянган юанийн орлогоо хувааж нэг өрх хамгийн ихдээ 400 мянган юань хувааж авчээ. Хоршооныхон хамтдаа хөгжиж, харилцан ашиг хүртэхээр хөдөлмөрлөж зорилгодоо хүрч байна. ШББХ малчдыг дэмжих хөдөлгөөн өрнүүлснээр малчдын 19 хоршоонд 1900 гаруй өрхийг хамруулж, 2 сая 300 мянган му нутаг бэлчээрийг нийлүүлж хоёр гацаа долоон тосгон хөгжлийн гарцаа тодохойлжээ. Малчид малаа нийлүүлж, нутаг бэлчээрээ сэлгэн нүүдэллэснээр бэлчээрийн ургалт сайжирч хөдөлмөрийн хүчээ зөв хуваарилан өртгөө бууруулж чадсан байна. Ингэснээр мах борлуулах үнэ өсч малчдад үр ашгаа өгч байна.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл