Малчин айл Батсүхийнд өдөр бүрийн 10:30 цагт нүүдлийн цуваа ирж, эрийн гурван наадам хийн, дуу хуур болцгоодог гэж сонсоод тэднийхийг зорилоо. Хуучин барга хошууны зүүн хэсэгт байрлах тал нутгийн жижиг тосгон Наадмын хотод “Монголоороо-өвөлжье” өдөрлөг болж байна. Батсүхийнх тал нутгийн жижиг тосгон Наадмын хотод нүүж ирээд сар шахам болжээ. 2020 оны 12-р сарын 23-ны өдөр энэхүү тал нутгийн жижиг тосгоныг байгуулах туршилт эхэлснээс хойш жуулчдыг угтаж, үнэт уламжлалт өв соёлоо сонирхуулсаар байна. Малчин хүний ажил ургахын улаан нарнаас эхэлдэг. Биднийг очиход тэнд хүмүүс үхэр тэргээ хөллөн, ингэ ботгоо бордож, морио эмээллэн нүүдлийн цуваандаа бэлтгэнэ. Яг арван цаг хагаст жуулчдыг тосож, урлагийн тоглолт эхэллээ. Нүүдлийн эхэнд морь унасан малчид, шар хөллөсөн ханхай тэрэг харагдана. Нүүдлийн цуваа, тэмээн жингээр үргэлжилнэ. Харин гэрт бөх барилдах, сээр таших зэргээр эрчүүд хүч бяраа гайхуулна. Энэ завсар хуурын эгшиг сонсож нүүдэлчин ард түмний өв уламжлал өөрийн эрхгүй сэтгэл татна. Гадаах уран сайхны тоглолтын дараа жуулчид Монгол өргөөнд саатаж, оёдол үйл, морины сур эдлэл хийх, Монгол гэрийн бүтэц бүрдэлтэй танилцаж, уламжлалт соёлын ур ухааныг шагшина. Язгуур урлагийн гайхамшигт тоглолт жуулчдын бахархал сонирхлыг татахаас аргагүй.