"Уянга" олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэн 2014 онд анх зохион байгуулагдсанаас хойш Хятад, Монгол, ОХУ-ын арав гаруй бүс нутгийн уран бүтээлчдийн уран бичлэгийн 700 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ. 2020 оны 11 сарын 18 -нд "Уянга-7” олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Утга урлагийн холбоо, ШББХ-ны Уран бичлэгийн нийгэмлэг, Монгол улсын Олон улсын монгол уран бичигтнүүдийн холбоо, Монгол улсын Дорнод аймгийн ЗДТГ –ын Нийгэм бодлогын хэлтэстэй хамтран ШББХ-ны Сэхээтэн музейд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд Монгол, Орос улс, найман муж орны уран бичигтнүүд, сонирхогчдын 125 бүтээл дэлгэгджээ. Мөн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монгол уран бичиг сонирхогч хүүхдүүдийн 7 жил үзэсгэлэнд оролцсон шилдэг бүтээлүүд дэлгэгдсэн юм. "Уянга"-7 олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэн Хөлөнбуйр хотын "Нэг бүс ба нэг зам" Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг соёлын хамтын ажиллагаа юм. Тус үзэсгэлэн хоёр улсын ард түмний найрамдлыг илтгэх соёлын брэнд үйл ажиллагаа болжээ.
Шинэ барга баруун хошуу Хуньмэй, Хасбагана, Цэнгэл