Хайлаар тойргийн Фада талбайд “Бул” үндэсний урлагийн сургалтын суурин газар тусгай уран сайхны тоглолтоо сонирхууллаа. Тоглолт морин хуурын чуулгын “Түмэн агтын түвэргээн” аялгуугаагаар нээж цовоо сэргэлэн хүүхэд багачууд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Хун галуу” дуугаар түмэн олны сонорыг мялаав. Тоглолтын үеэр “Бул” үндэсний урлагийн сургалтын суурин газрын эрхлэгч Булчулуу “Бул” үндэсний урлагийн сургалтын суурин газар байгуулагдсан нэг жилийн ойг тохиолдуулан бид сурагчдынхаа эцэг эхчүүдэд тайлан тоглолтоор бэлэг барьж байгаа юм. Цаашид бид сургалтынхаа заах аргачлалыг нарийн дүрэмжүүлж, хүүхдүүдийнхээ авъяасыг хөгжүүлнэ. “Бул” үндэстний урлагийн сургалтын суурин газар мэргэжлийн үндэсний дуу бүжиг, морин хуур, уран зураг, монгол хэл бичгийн сургалт явуулдаг. Бид хүүхэд багачуудад үндэсний уламжлалт урлагаа өвлүүлж, авъяас чадварыг нь нээж, ирээдүйгээ хүмүүжүүлэхээр ажилладаг гэлээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл