Шинэ он гарсаар “Хөлөнбуйр Хэрлэн” мэдээ мэдээллийн групп олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн хуудастай болж, хүрээгээ тэллээ. Тухайлбал, хамгийн олон хандагч хэрэглэгчтэй Facebook, Twitter цахим сүлжээнд шинэ хуудсаа нээн ажиллуулж байна. Өнгөрсөн онд манай групп Дорнод аймгийн “Дорнод медиа групп”, Dornodmedee.mn сайттай хамтран ажиллаж мэдээ мэдээллээ нэвтрүүлсэн билээ. Ийнхүү Хөлөнбуйр аймгийн мэдээ мэдээлэл хоёр улсын ард түмэнд цаг алдалгүй, илүү ойроос хүрч байна.
Баярт, Цэнгэл, Хэрлэн, Саруул