Нарт орчлонд мөнгөн өнгө нэмэрлэсэн хөхөө өвлийн эхэнд амгалан талын дэнжид малчин айлын яндангаас аргалын утаа суунаглаж, хөдөө нутаг тайван таатай. Монголчууд эрт үеэс өвлийн идшээ бэлдэхдээ хавар тарчиг цагт хэрэглэх идшээ хонь үхрийнхээ гүзээнд нь хадгалдаг уламжлалтай. Хонины гүзээ орчин цагийн хөргөгч л гэсэн үг. Хонины гүзээнд толгой шийрээс бусад нь багтдаг. Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумын Хөхөндөр гацааны малчин Соёлжавынх өвлийн бэлтгэл ажлаа хийж байна. Өвлийн идшийг айл саахалтаараа цуглаж хийдэг сайхан заншил бий. Гэрийн эзэн Соёлжав хонио төхөөрч, эзэгтэй Сарантуяа хонины гүзээг угааж цэвэрлэнэ. Хонины махыг гүзээнд хэдий удаан хадгалсан ч махны амт чанар шүүс алдагдахгүй махандаа шингэж, тоос шороонд дарагдахгүй шинэ хэвээрээ байдаг. Энэхүү цэвэр байгалийн уламжлалт хөргөгч хонины махыг гүзээлэх уламжлалт аргыг одоо болтол хэрэглэсээр байгаа нь олзуурхууштай.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл