Хуучин барга хошуунд “Уянгат Мэргэл “ хурдан морины уралдаан боллоо. Уралдаан 10 мянган адууны нутаг хэмээн алдаршсан Хуучин барга хошууны Мэргэжлийн уудам хөндийд болж, азарга, их насны, хязаалан гурван нас уралдав. Уралдаанд Шилийн гол аймаг, Тунлё хот болон Хөлөнбуйр хотын хошууны уяачид ур чадвараа сорилоо. Азарганы уралдаанд хорь орчим азарга 12.5 км-ын зайд уралдаж, Шинэ барга баруун хошууны Нээгчийн халзан хээр азарга түрүүлж, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Амгалангийн халтар азрага аман хүзүүдэж, Хуучин барга хошууны Алмасын хүрэн азарга, Тунлё хотын Тиеэ Сүеэгийн хээр азарга, Шинэ барга баруун хошууны Мянганбаярын хээр азрага айргийн тавд хурдаллаа. Их нас 15 км-т давхисанаас, Тунлё хотын Ман Баоины хээр морь түрүүлж, Хуучин барга хошууны Янь Яний хээр морь аман хүзүүдэж, Эвэнки хошууны алсын хээр морь, Эвэнки хошууны Шижирийн хээр морь, Эвэнки хошууны Соёлбаатарын халзан бор морь айргийн тавд иржээ. Хязаалан нас 10 км-т хурдалж Хуучин барга хошууны Наргилын хүрэн хязаалан түрүүлж, Шинэ барга баруун хошууны Ялалтын алаг хязаалан аман хүзүүдэж, Эвэнки хошууны Сэрэнгийн хээр хязаалан, Эвэнки хошууны Соёлбаатарын бор хязаалан,Эвэнки хошууны Соёлбаатарын хээр хязаалан айргийн тавд орсон байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл