108 МАЛЧИН ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2020 оны 12-р сарын 22 өдөр

Шинэ барга баруун хошууны Буйр сумын  Мэнэн-тал гацаанаас малчин өрхүүдэд өвлийг өнтэй давахад нь дэмжлэг үзүүлж 300 мянган юанийн үнэ бүхий тэжээл, өвс өгчээ. Энэ жил тус гацааны 1 сая 370 мянган му гаруй малын бэлчээрт хулганы гамшиг хийгээд хур тунадас ихээр орж мал идэх өвсгүй болсон байна.  Энэ нөхцөл байдлаас малчид хадлан тэжээлээ авч чадалгүй өвөлтэй золгосон. Тиймээс гацааны хамтын сангаас  нийт  108 малчин өрхөд 112 тонн өвс тэжээлийн дэмжлэг үзүүлжээ. Мэнэн-тал гацаа хамтын аж ахуйгаа хөгжүүлж энэ жил нийтийн бэлчээрээ түрээслэн, тугал хурга борлуулж 600 мянган юаний орлого олжээ. Тэр орлогоосоо гацааныхаа малчдын өвөл хаврын малын тэжээлийн асуудлыг шийдвэрлэж, гацааны 20 мянган толгой малын онд мэнд оруулахад анхаарч буй нь энэ юм.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

 

 

  • Туяа
  • 672
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313