МАЛЧДЫН АМЬДРАЛ ДЭЭШИЛСЭЭР

2020 оны 12-р сарын 22 өдөр

      Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх  хөтөлбөрийн хүрээнд Хуучин барга хошуу бэлчээр ашиглалтад бодит судалгаа хийж зохицуулснаар малчдын амьдралд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж байна. Баянхадаа сумын Улаанчулуу гацаа мал аж ахуй эрхэлдэг нутаг юм.  Олон жилийн турш тус гацааны хамтын аж ахуйн уналтад орж,  зөвхөн хамтын нутаг бэлчээрээ гадагш түрээслэн орлого олдог байжээ. 2020 оны эхээр Хуучин барга хошууны амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх  хөтөлбөрийн хүрээнд нийтийн аж ахуйг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, хошуунд бүртгэлтэй 16 ядуу өрхөд хамтын аж ахуй хөгжүүлэхэд нь зориулж хөрөнгө оруулалт хийжээ.  Улаанчулуу гацаа уг санхүүжилтээр 25 үнээ худалдан авч, гацааныхаа хоршоонд нийлүүлсэн байна. Хуучин барга хошуу 2019 оноос 8 сая 36800 юанийг амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх  хөтөлбөрт зориулаад байна. Үүний зэрэгцээ мал аж ахуйн уламжлалт үржүүлгийн аргыг сайжруулж, малчдад орлогоо нэмэгдүүлэх арга замыг өргөжүүлсэн. Гацааны хамтын аж ахуй өмнөхөө харах төдий хөгжилтэй байсан бол одоо алс хэтийн зорилгоо тодорхойлж хөгжсөөр байна.

 Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 473
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313