УЛААНБУЛГААС ЦАЦАРСАН ЗАЛУУ НАСНЫ ДУУЛАЛ

2020 оны 12-р сарын 18 өдөр

      Хөлөнбуйрын төмөр хүүхнүүдийн тухай цуврал сурвалжилгынхаа энэ удаагийн дугаарт Эвэнки үндэсний Өөртөө засах хошууны Хуй сумын Улаанбулаг гацааны Сарангэрэлийг уншигч тантай уулзуулж байна. Тэрээр 1974 онд бүрэн дунд боловсрол эзэмшин сэхээтнээр Хуй сумын Улаанбулаг гацаанд ирж “Төмөр хүүхнүүд”-ийн бүлгэмд элсэн оржээ. 1976 оноос тус бүлгэмийн даргаар ажиллах болов. Сарангэрэл энэ нутгийн хүүхэд. Эвэнки үндэсний Өөртөө засах хошууны  Хуй сумын Улаанбулаг гацааны Гушибуу болон Хуй сумны Галуут гацааны Нөхүндэй хоёрын охин. Хошууныхаа төвд сургууль соёлын мөрийг хөөж, 1974 онд арван жилээ төгсөөд хөдөө нутагт сэхээтэн болон буужээ.  Залуу насныхаа оргилуун хүслээр “Төмөр хүүхнүүд”-ийн дугуйланд орж төрийн захиргааны анхан шатны нэгж гацаанаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдэг.  Сарангэрэл гуай сэхээтэн атлаа ажилч хүүхнүүдийн дугуйланд ажиллаж, дараа нь хошууны төвд нэвтрүүлэгчийн ажлыг олон жил хийж тэтгэвэртээ гарсан юм. Одоо тэрээр Эвэнки ардын дуу судлах ажилд цаг наргүй зүтгэж өндөр насаа өнгөлөг гялалзуулна.  Өнгөрсөн зууны далаад оны үед ӨМО-ны хэмжээнд “Дазайгаас суралцах” хөдөлгөөн өрнөж  аймаг хотын нэгдэл бригадаар нэгж болгосон “Төмөр хүүхнүүд” -ийн гавшгай бүлгэм дугуйлан байгуулагдсан түүхтэй. Тус дугулангынхан хүнд хүчир  ажлыг хамтын хүчээр хийж, олон нийтийн эрх ашгийн төлөө арлын шар шиг зүтгэж ирсэн хатан зоригтой бүсгүйчүүд юм. Тиймээс ард олон нь тэднийг  “Төмөр хүүхэн” гэж нэрлэнэ.   Залуу насандаа ажлын хүнд хүчрийг мэдрэх нь хойшдын амьдралдаа хөл алдана гэж үгүй гэдэг. Сарангэрэл Хуй сумынхаа Соёлын ордны дарга, Эвэнки хошууны Намын хорооны Нэгдмэл фронтын хэлтсийн ажилтан, хошууны Зохион байгуулах хэлтсийн ажилтан, Эвэнк үндэсний хэрэг эрхлэх газарт ажилтан зэрэг олон мэргэжлийн ажлыг үлгэр дууриал болохоор хийж ирсэн.  1998 онд Хөлөнбуйр аймгийн \одоогийн Хөлөнбуйр хот\ монгол үг хэл бичиг сурч, 2001 онд ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас ӨМӨЗО-ны монгол хэл бичиг хэрэглэх ажлыг дүгнэхэд гуравдугаар байранд оржээ. 2003 онд “Шилдэг намын шилдэг гишүүн”-ээр шалгарч олон олон амжилтын эзэн болж байв. 1980 онд ӨМӨЗО-ны Ажилчдын ерөнхий зөвлөлөөс эрхэлсэн дууны уралдаанд “Эвэнки ард түмэн Эв хамт намаа дуулъя” гэх дуугаараа шилдэг шагналыг гардаж, 1983 онд Хөлөнбуйрын цөөхөн тоот үндэстний дууны уралдаанд нэгдүгээр байрыг эзлэв.  1996 онд ӨМӨЗО-ны Соёлын танхим, ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх зөвлөлөөс зохион байгуулсан бүх орны анхдугаар удаагийн Эвэнки хэлний илтгэлийн уралдаанд 1-р байранд орж, 2008 онд Эвэнки үндэстний Өөртөө засах хошууны “Ардын дуучин” алдрыг хүртэж байлаа. 2010 онд Эвэнки хошууны Эвэнки судалгааны нийгэмлэгээс Эвэнки ардын дууг уламжлан, хамгаалах, хөгжүүлэх ажилд хүчин зүтгэсэн юм. Сарангэрэл гуай 2004 оноос эхлэн Эвэнки хошууны Эвэнки судалалын нийгэмлэгийн урлагийн ангийн орлогч даргаар арав гаруй жил ажиллахдаа  олон түмэндээ Эвэнки үндэсний дуу бүжгийг сурталчлан таниулж энэ салбарын намтрын хуудсыг зузаалж явна. Эвэнки хошууны нэг онцлог нь эл сум балгасны “төмөр” гэгдэх бүсгүйчүүд Эвэнк уламжлалт хувцас заслаараа онцгойрдог. Тэд 2020 онд Хөлөнбуйрын анхдугаар удаагийн Эвэнки хувцас заслын соёл урлагийн наадмаас онц дэсийн шагнал хүртэв.  Сарангэрэл гуай Эвэнки ардын дуу эмхэтгэн цуглуулах ажлыг хөдөө сэхээтнээр очсон цагаасаа эхлэн хийсэн нэгэн. Ардын дунд дуулагдах гоё сайханыг тэмдэглэн үлдээж, хожим нь өөрийнхөө дуулсан дуугаа цомог гаргах сууриа тавьжээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд  Сарангэрэл гуай дуулах мэргэжлээ дээшлүүлэн яруу сайхан ардын дууг цээл тунгалаг хоолойгоор аялан үр хойчдоо уламжлан үлдээх зорилгоор 2011 онд өөрийн дуулсан 13, Эвэнки ардын 13 дуугаа Эвэнки, Хятад, Монгол хэлээр “Эвэнки ардын дуу” нэртэйг дууны цомог гаргажээ. Энэхүү цомгоороо 2014 онд Эвэнки хошууны Ардын засгийг газрын анхдугаар удаагийн засгийн газрын”Сиеэрэн” шагнал, 2011 онд  “Эвэнки ардын дуу” гэх бүтээл нь Хөлөнбуйр хотын Ардын засгийг газрын 7 дах удаагийн Утга урлагийн зохион бүтээлийн “Ажзнай хүлэг” шагналыг хүртжээ. Хичээл зүтгэл эзнээ гомдоодоггүй гэдэг. 2010 онд тэрээр Эвэнки хошууны биет бус соёлын өв тээгч болсон юм.  2019 онд Хөлөнбуйр хотын Соёл жуулчлал радио телевиз товчооноос Хөлөнбуйр хотын биет бус соёлын өвийн “Эвэнки аханбай”-ын төлөөлөгч өвлөн уламжлагчийн үнэмлэхийг Сарангэрэлд гардуулсан байна.  Тэрээр  Хөлөнбуйр хотын биет бус соёлын өвийн хоёр төрлийн өвлөн уламжлагч төдийгүй энэ жилээс эхлэн ӨМӨЗО-ны зэрэглэлд түүний нэрийг дэвшүүлээд байгаа юм.  Улаанбулагийн ундраганаас залуу насны ажилсаг чанараа хөгжүүлсэн төмөр хүүхэн, сэхээтэн Сарангэрэл он цаг өнгөрөх тусам ул мөрөө тод үлдээж  явна.


Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 429
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313