БӨХИЙН СПОРТОД ҮНЭНЧ ЗАЛУУ

2020 оны 12-р сарын 14 өдөр

     Хөлөнбуйр нутгийн хүчит баргууд гэж эрт үеэс энэ нутгийн эрчүүдийг бяр тэнхээг гайхан биширч ирсэн билээ. Түүхэнд мөнхөрсөн алдарт бөхчүүдийн халааг залгах залуусын нэг нь Асах юм.   Асах Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Үндэсний дундад сургуулийн биеийн тамирын багш, бөхийн спортын дасгалжуулагч, Дундад маягийн бөхийн улсын нэгдүгээр зэрэгтэй шүүгч. Түүний бөхийн спортоор хичээллэсэн хугацаа бага ч бөх нэрээ дээш залахын төлөө өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа залуу үеийн төлөөлөл.  Асах  Дундад маягийн бөхийн шүүгчийн ажлыг олон жил хийжээ. Тэр улс, орон нутгийн чанартай олон тэмцээн уралдааныг шүүж байв. Асах Хуучин баргын Долоотон хорлад халтай, Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Онгонд төрж өсжээ. Багаасаа нутгийн бөхчүүдийн тухай үлгэр домгийг сонсож  өссөн нь бөх болох хүслийг төрүүлсэн гэх. Сурагч байхдаа сумын наадмын хүүхдийн барилдаан үзүүрлэж урам авснаар үндэсний бөхөөр хичээллэх гараагаа тавьжээ. Асах телевизээр бөх л гарвал үзээд суучихдаг, ахмадууд бөх ярьвал сонсдог бөхөд хорхойтой хүүхэд байсан гэх.  Түүнийг Хуучин барга хошууны хоёрдугаар дундад сургуульд сурагч байхад Хөлөнбуйр хотын бөхийн тамирын сургуулийн элсэлт ирж мэргэжлийн сургуульд чөлөөт бөхөөр хичээллэсэн байна. Мэргэжлийн сургуульд орсон дараагийн жилдээ л ӨМ-ын залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 63кг-д хүрэл медаль хүртсэн нь ирээдүйтэйг нь харуулж байв.  Тэр жилийн 11 сард Хөх хотод тамирчин болсон ч бэртлээс болж бөхийн ангиасаа гарчээ. Чөлөөт бөхийн ангиасаа буцаж ирэхэд нь Хуучин барга хошууны биеийн тамирын ордны тамирын сургуулийн захирал Хувьсгалт  дундад маягийн бөхийн тэмцээнд шүүгч болох санал тавьжээ.  Асах ч зөвшөөрч ийнхүү уралдаан тэмцээний талбарт үнэнч шударгаар шүүх ажил арав гаруй жил зүтгэсэн байна. Бөхийн шүүгч болсныхоо  дараа мэргэжил дээшлүүлэхээр  Хөх хотод тусгай мэргэжлийн шүүгчийн сургалтад хамрагджээ. 2017 оны 12-р сард Хөх хотод ӨМӨЗО-ны Их сургуулийн дундад маягийн бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болж, Асах шүүгчээр ажиллав. Тэр хоёрдугаар зэргийн шүүгчээс нэгдүгээр зэргийнх болж жил бүр ур чадвараа нэмж байв.  2019 онд Асахыг бүх Дундад улсын Дундад маягийн бөхийн залуучуудын клубээс шилдэг шүүгчээр  нэрлэжээ. 2017 онд Хөлөнбуйр хотод зохион байгуулсан ӨМӨЗО-ны 9 дэх удаагийн үндэсний уламжлалт биеийн тамирын наадамд шүүгчээр ажиллаж, ёс зүйтэй шүүгчээр шалгарчээ. 2019 он, 2020 онд ӨМӨЗО-ны дундад маягийн бөхийн аварга шалгаруулах залуучуудын цомын тэмцээнд шилдэг шүүгч болов. 2007 оноос Хуучин барга хошууны Биеийн тамирын ордны биеийн тамирын сургуулийн чөлөөт бөхийн багшаар ажиллаж чөлөөт бөхийн спортоор хичээллэх хүсэлтэй хүүхэд залуучуудыг сургадаг болжээ. Асах хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх ардын багшийн ажилд зүтгэхийн зэрэгцээ дуртай зүйлээ орхисонгүй.  Түүний зорьсон үйлс нь бүтэж шавь нараас нь алдар цуугаа мандуулсан бөх төрөх болтугай.  


Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 410
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313