ДАРХАН ХҮНИЙ БУРХАН УХААНААР ХӨДӨЛМӨРЛӨНӨ

2020 оны 12-р сарын 11 өдөр


                11-р сарын 24-ний өдөр БНДАУ-ын “Хөдөлмөрийн аварга” тэргүүний ажилтан шалгаруулах их хурал Бээжин хотын ардын их хурлын танхимд ёслол төгөлдөр боллоо. Тус хурлаас Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Манлай гацааны Намын үүрийн дарга Мижиддорж 2020 оны Дундад улсын "Хөдөлмөрийн аварга”- алдрыг хүртэв.  Эрхэлсэн ажилдаа сэтгэл зүтгэл гарган шинийг сэдэж,  үр ашигтай бүтээмж бий болгосон хүнийг шагнадаг энэхүү алдар нэр нь  Дундад улсын иргэдийн дунд  нэр хүнд өндөртэй шагнал юм. Бүх Дундад улсын Хөдөлмөрийн аварга шалгаруулах  их хурал дээр, Ерөнхий намын дарга Ши Жин Пин Мижиддоржийн тэврэн нөхөрсөг зөвлөгөө авчээ.  Тэрээр түүний зөвлөгөө нь үүрэг даалгавар мэт санагдсан тухайгаа ярьсан байна.  Мөн “Ерөнхий намын дарга Ши Жин Пиннийн бүх улсын хөдөлмөрийн аварга шалгаруулах хуралд тавьсан илтгэлийг хийж буй ажилдаа тусган, нам, ард түмнээс өгсөн яруу алдрыг нандигнаж, хөдөлмөрийн үлгэр жишээч болно. Эх орныхоо мал сүргийг арвижуулахын төлөө дархан хүний бурхан ухаан зарж хөдөлмөрлөнө”гэв.  Мижиддорж 15 жил дархан хийсэн туршлагатай нэгэн. Түүнд дархан хүний бурхан ухаан бий. Дээх нь үед Манлай гацаанд амьдралын боломж тааруу  айл өрх олон, нийтийн мал сүрэг байхгүй, нутгийн зааг тодорхойгүй байж.  Ядуу байдлаасаа гаръя гэвэл уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэйг Мижиддорж ойлгож малчдын хоршоо байгуулж, нутаг бэлчээрийн даацыг тохируулан, төсөвт хэмнэлт гарган хоршооны  малчдын жилийн орлого нь арван мянган юаньд хэрэв.  Мөн хошууны Намын хороо, засгийн газрын дэмжлэгээр Манлай гацаа шинэ хэлбэрийн малжуулах хоршоо байгуулах дүрэм санаачилсан байна. Мал бэлчээрийн зөв хуваарилалтаар 88 өрх, 248 малчин сайн дураараа 390 мянган му бэлчээр, 5838 толгой мал сүргээ нэгтгэжээ. Мижиддорж  Шинэ барга баруун хошууны малжуулалтын шинэ санаачлагыг батлахын төлөө, 11 малжуулах цэг тогтоож  ихэнх хэсгийн бэлчээрийг амрааж  162500 му нутаг бэлчээрийг нэгтгэв.  Ингэснээр малчдын бэлчээр хомсдол арилж , өртөг багаар малжуулах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Шинэ барга баруун хошууны Намын хороо, засгийн газрын дэмжлэгээр энэ онд барга үүлдрийн хонь үржүүлэх, удаан хугацааны малжуулах хөтөлбөр боловсрууллаа. Мөн орчин цагийн техник технологийн дэвшлийг малжуулах хөтөлбөрт ашигласнаар ашиг орлого нэмэгджээ. Өнгөрсөн жил Мижиддоржийн хоршоо 4000 гаруй хонь, 100 гаруй үхэр борлуулсан байна.  Мижиддорж Эв хамт намын  гишүүний хүү гэдгээ  ямагт санаж малчин түмэндээ үйлчлэх нь түүний үүрэг гэж ойлгоно.

Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
 

  • Туяа
  • 349
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313