ӨМӨЗО-ны Эвенк үндэстний өөртөө засах хошууны Имин сумын, Имин голын хөвөөгөөр Айзам бүсгүй ээжтэйгээ алхана. Ээж охин хоёр “Наран охин” домгоос сэдэвтэй гар урлалын бүтээгдэхүүнээ хийдэг билээ.
Эрт урьдын цагт Эвэнкчүүд жилийн дөрвөн улиралд нар харагдахгүй битүү ойд аж төрөн амьдардаг байжээ. Нар Шивээн унаажи гэдэг охины дүрд хувирч, битүү ой урьдынх шиг хүйтэн харанхуй биш болсон байна. Энэ домгоос үүдэн Эвэнкчүүд наран охиныг санахдаа ан амьтны үс сор, өнгөт чулуу зэргээр нарыг дүрслэн харуулсан чимэг зүүлт урладаг болжээ. Эдгээр чимэг зүүлтээ “Наран цэцэг” гэдэг бөгөөд голын дугараг хэсэг нь нар, тойруулж чимсэн амьтны үс сор нь нарны гэрлийг бэлгэддэг. “Наран цэцэг” нь Эвенк үндэстний соёлын нэгэн онцлог ба Өвөр Монголд төдийгүй олон улсын жуулчдын анхаарлыг татсан бүтээгдэхүүн болсон. Айзам 2014 онд их сургуулиа төгсгөж нутагтаа ирээд ээжтэйгээ хамт гар урлалын дэлгүүр ажиллуулан, “Наран цэцэг”-ийн бүтээгдэхүүнийг урлан, интернетээр борлуулж эхэлжээ. Тэдний дэлгүүр нь жилд дунджаар 10 мянга гаруй захиалга авдаг гэх. Эвенк үндэстний өөртөө засах хошууны Баянтохой суурингийн “Наран цэцэг”-ийг өвлөж хөгжүүлэх төвийн дэмжлэгээр Айзам охины гар урлалын дэлгүүр өргөжин, Хөлөнбуйр хотын хүн зонд “Наран цэцэг”-ийн гар урлал хийхийг зааж, ядуу амьдралтай олон айлыг тогтвортой ажлын байраар ханган, ашиг орлогыг нь нэмэгдүүлж байна. Хөлөнбуйрын уудам талд уран гартай ээж охин хоёр үлгэр домгийн “Наран охин” мэт илч гэрлээ түгээсээр.
Ирэлт: http://mn.news.cn/, ШББХ Хуньмэй, Хасбагана,Цэнгэл