ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАВ

2020 оны 12-р сарын 9 өдөр

      Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Ятуг гацааны малчин Бадралтынх малын хашаа хороогоо засаж сэлбээд ажил ихтэй.  Хөхөө өвөл хаяанд ирчихсэн энэ үед малчин Бадралту өвлийн бэлтгэлээ бүрэн хангажээ.   Тэрээр ” Манайх  1200 гаруй хонь, 150 гаруй үхэр, 80 гаруй адуутай.  Өнгөрсөн зун хур бороо тэгшхэн сайхан зуншлага болж хадлан бордоогоо хангалттай бэлтгэж чадлаа. Энэ жил  7900 мкв хадлангийн талбайгаас 1800 гаруй боодол өвс хадсан.  Урин дулаантай өнтэй давна” гэх. Хуучин барга хошуунд нөөцийн өвс тэжээл 280 мянган тонныг бэлджээ. Бүх хошууны малын тоо толгой 920 мянга гэвэл хүрэлцэхүйц хэмжээ нь  320 мянган тонн байх ёстой. Малчид өөрсдөө мөн хэрэглээний өвч тэжээлийг бэлтгэдэг учир энэ өвөл цаг үе хүндрэхгүй бол хүрэлцээтэй гэж үзэж байгаа юм. Хошууны нийт  хашаа саравчийг засаж сэлбэн өвлийн бэлтгэлийг хийж, гамшигтай тэмцэх трактор болон цас хагалах төхөөрөмж гээд техник хэрэгслийг бэлэн байдалд  тохируулжээ.  Хахир хүйтний улирлыг мэнд давахын тулд Хуучин барга хошуунаас малчдадаа малын тоо толгойгоо нэмэгдүүлж, өвс тэжээлийн хэрэглэх хэмжээг багасган, хүн хүчээ гамнаж, гэнэтийн байгалийн гамшгаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, ажлаа нарийн хуваарилахыг зөвлөж байна.
 

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Хуньмэй, Цэнгэл

  • Туяа
  • 470
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313