Буджав, Мөнгөнзаан нарт нутгийн олон нь хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн сарын 30-нд болсон Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Шинэ барга Зүүн хошууны Буджав, Мөнгөнзаан нар алтан бүсийн эзэд боллоо. Тэднийг нутагтаа ирэхэд нутгийн олон нь алд цэнхэр хадаг цагаан сүүгээр хүндэтгэл үзүүлэн угтсан юм. 2020 оны Бүх улсын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Буджав 92 кг –д, Мөнгөнзаан 74кг-д барилдаж түрүүлэн олимпод оролцох эрхээ авлаа. Нутаг усныхаа нэрийг улс даяар цоллуулсан хоёр хүүдээ Шинэ барга зүүн хошууны Бөхийн нийгэмлэг, төрөл садан нь халуун хошуут ,таван хошуу мал бэлэглэжээ.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хасбагана, Хуньмэй, Цэнгэл