Аянд идэвхийлэн оролцохоор болсон 50 залуусын ихэнх нь төрийн байгууллагын ажилтнууд байна.
\"Бид Дорнодын залуус\" аянд төрийн байгууллагуудаас 100 гаруй хүний материал ирснээс 50 залууг сонгожээ. Манай аймгийн тухайд төрийн албан хаагчдын 42.2 хувь нь залуучууд байдаг аж. Харин 2016 оны байдлаар нийт хүн амын 14.2 хувийг 16-24 насны залуучууд эзэлж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа залуусыг уулзуулж, чадавхжуулах сургалтаар эхлэв. Тус сургалтаар ГБХЗХГ-аас Залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжиж буй бодлого хөтөлбөрүүд түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэн, манлайлал, илтгэх урлаг, хувь хүний төлөвшил, эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан. Мөн МСҮТ, ДИС, “Дорнодын залуучуудын нэгдэл” ТББ, “Ярьдаг гар” ТББ-ууд хамтран оролцож залууст “Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх”, “Нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах нь” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл өгчээ. Нэг өдрийн модуль сургалтын төгсгөлд залуусыг зургаан баг болгон хуваалаа. Тэд сайн үйлс, эерэг өөрчлөлтөөрөө өрсөлдөж хоёр сарын дараа шилдгээ тодруулах юм байна.