Хуучин барга хошууны Хөх нуур тосгоны Өвөр нуур гацаанд мастер цолтой оюутан залуу Медаль өөрийн хөдөлмөрөөрөө амьдралаа босгон ирээдүйн төлөө итгэлтэй алхаж явна. Тэрээр 2016 онд Өвөрмонголын их сургуульд мастер цол хамгаалжээ. Түүнийг хот газар ажиллахыг урьсан ч өсч төрсөн өлгий нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэн байна. Тэрээр шинжлэх ухаанчаар мал маллах арга ухаан зарж бэлчээрийн даацад тохируулан малаа бэлчээж, хонь үхрийн үүлдрээ сайжруулан, сууриа шинэчилж, мал маллахад хэрэглэгдэх орчин үеийн тоног төхөөрөмж угсарчээ. “Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй” гэгчээр одоо тэднийх 800 гаруй хонь, 100 гаруй үхэртэй, жилийн орлого 400 мянга гаруй юаньд хүрсэн байна. “Хүү минь ирээд манай амьдралд их өөрчлөлт гарсан. Шинэ машин, тоног төхөөрөмж олныг авлаа. Малын үүлдэр угсаагаа сайжруулж өрхийн орлого нэмэгдсэн, одоо ч гар утсаараа малаа харж чадахаар болоод байна" гэж нутаг усандаа нэртэй хашир малчин аав нь хүүгээрээ бахархан ярина. Харин Медаль “Би хөдөө нутагт хайртай, малчны амьдралдаа дуртай, сурсан мэдлэгээ нутаг усандаа зориулах нь сэтгэлийн жаргал шүү дээ. Цаашид суурин маллагаа, малын үүлдэр угсаагаа үргэлжлүүлэн сайжруулна” гээд амьдралдаа итгэл дүүрэн байна.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ-ны Хасбагана, Хуньмэй, Цэнгэл