Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Хөх нуур тосгоны Бурхант гацааны эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Оюунцэцэг манлайлагч нэгэн юм. Айл гэрийн өнгө бүсгүй хүний үйлдлээс харагддагийн адил энэ гацааны өнгө төрхийн эмэгтэйчүүд тодорхойлж байна. Оюунцэцэг Шинэ барга зүүн хошуунд төрж өссөн хэдий ч 2004 онд Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Хөх нуур тосгоны Бурхант гацаанд бэр болж ирсэн билээ. Тэр 2018 онд гацааныхаа малчдын итгэлийг хүлээж эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүнээр сонгогдсон байна. Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн өрх бүрийн амьдралыг судалж, дэмжиж, зөвлөж ажилладаг төдийгүй эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх, соёл гоо зүйн боловсрол олгоход анхаарч, урлаг спортын үйл ажиллагааг дэмжиж иржээ. Малчин хүний эрхэм зүйл нь нутаг ус. Оюунцэцэг гацааныхаа эмэгтэйчүүдтэй шуурсан элсийг засч зам гаргах, гол усны хөвөөн дэх хог цэвэрлэх, цөлжилтөөс сэргийлж мод тарих гээд байгаль дэлхийд ээлтэй олон ажлыг зохион байгуулсан. Түүгээр үл барам оёдол, гар урлалд чамбай нэгэн дээл хувцсаа өөрөө оёод өмсчихнө. Тэрээр цагаан идээгээр саван хийх, оёдол, гар урлалын сургалтыг олон удаа зохион байгуулж, сургалтад суусан гацааны бүсгүйчүүд ашиг тусыг нь хүртсээр байна. Мөн зам, харилцаа муу хэрэглээний эд зүйл дутмаг энэ үед амны хаалт болон гар ариутгагч хийж гацааныхаа малчдад өгчээ. Оюунцэцэг үндэсний гар урлалыг өвлүүлэх сурталчлах ажлыг хийхийн сацуу хандивын үйлсэд эмэгтэйчүүдээ уриалсаар байгаа юм.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Шинэ барга баруун хошуу Хасбагана, Хуньмэй, Цэнгэл