ИЖИЙ МӨРӨН

2020 оны 8-р сарын 29 өдөр

     Хэрлэн гол  Монгол улсын Хэнтий нурууны зүүн бэлээс эх авч Хөлөн нуурт цутгадаг. Монголын томоохон мөрний нэг.  Энэ мөрний урсгалыг дагаж Монголчууд зуу зүүн мянган жилээр нүүдэллэн амьдарч ирсэн. Хэрлэн мөрний хөвөөнд төрж өссөн Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Төмөрийн Намжилсүрэн “ Ижий мөрөн” гэсэн найраглал бичиж, зүрхний хайртай Хэрлэн мөрнөө магтан уянгалсан байна. Тус найраглалыг Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны радио телевиз хорооны нэвтрүүлэгч хөтлөгч Батбилэг уншиж амилууллаа.
   “ Ижий мөрөн” найраглалын зохиогч Төмөрийн Намжилсүрэн 1951 онд Хөлөнбуйр аймагт мэндэлсэн. Тэрээр Баргын Богд уулын баруун Нүхтийн муу худаг гэх газар малчин ард Сүрьегийн Төмөрийн отгон хөвгүүн болон төрсөн юм. Бага, дунд сургуулиа нутагтаа сурч 1969 онд сэхээтэн залуу хуучны Хэрлэн малжих талбайн гуравдугаар бригадад ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв. 1971 онд Багшийн сургууль төгсөж, 1973-2011 онуудад багшилж, Ухуулах хэлтэс, Хөлөнбуйр сонины хороо, ШББХ-ны Далай сумын намын хороо, хошууны аж ахуйн төлөвшлийн комисс, ой шугуй ус ашиглалтын товчоонд ажиллаж, ШББХ-ны хошууны орлогч, хошуун дарга, Хөлөнбуйр хотын Мал аж ахуйн товчоон дарга гээд удирдах албан тушаал хашиж яьсан хүн. 2011 онд гавьяаныхаа амралтад суусан түүний олон жилийн шаргуу хатуужилтай хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж тэргүүний ажилтан, мэргэжилтэн багш, гарамгай зүтгэлтэн цолоор шагнасан юм. Орон нутгийн сонин, сэтгүүл, сүлжээгээр түүний уран бүтээлүүд олон нийтэд хүрсэн. Тэрээр мөн “Гамшгийн дараах эрэлхийлэл болон бодолхийл”, “ Эе зохицол болон мал малжил”, “ Таван хошуу мал” зэрэг номнуудаа хэвлүүлж байлаа. 

                             Ижий мөрөн                                                       Т. Намжилсүрэн

Амь насны эх сурвалж,
Алтан дэлхийд лугших нэгэн судас
Ганган байгалийн яруу гайхамшгийн бүрэлваа
Газар эхийн ариун сүү
Аугаа Монголын минь ижий мөрөн
Хан дэлхийд Монгол, Монгол төрөлх хэлтэн,
Монголын өндөрлөгийн нүүдэлчин угсааны олон аймаг
Ястны оршин тогтнож, хүчирхэгжин мандахад
Хайраа өгч
Халуун амийг тэтгэсэн
Хан Хэнтийн хүүхэн билээ та!
Харьд мордсон шинэхэн бэр
Хацар гуа бүсгүй та
Түмэн олноо бүүвэйлж өсгөсөн
Төр гүрнээн өргөж дэмжсэн
Одот тэнгэрийн урт цалам
Орчлон дэлхийн онгон сахиус билээ.
Та - Ариун сүүгээрээ монгол үрсээ энхрийлж, энэрч,
Үеийн үе, удмын удмаар нь хайрлаж, хамгаалж
Өсгөж, өндийлгөж ирсэн билээ.
Энэ их байгаль
Энэ олон мал сүрэг
Энэ олон хүн ард бүхнээрээ таныхаа ачаар үржиж өсөж
Өнөр баян тансаг амьдралыг эдлэн эрэн зууныг элээж
Өнөөдөр хүрч ирсэн билээ.
Тэгэхээрээ Монголчууд бид таныгаа дуулдаг
Таныхаа ач гавъяа алдар цууг магтан уянгалж
Ая дуугаараа ариун сэтгэлийн дээжээ цацал болгон таньдаа өргөдөг.
Хэрлэн минь ээ, энэ хорвоод тань шиг олон дуу шүлэгтэй
Уянга найрагтай, ерөөл магтаалтай,
Үлгэр домогтой, түүх тэмдэглэлтэй мөрөн гол өөр хаана ч байхгүй ээ.
Монголчууд бид газар усаа таныхаа нэрээр нэрэлдэг.
Монголчууд бид өөрсдийнхөө нэрээс эхлээд
Байгаль орчин, аливаа сайн сайхан юм бүхнийг
Таныхаа нэрээр овоглож, омогшиж, таныхаа алдар цуугаар бахархаж явдаг аа.
Их богд Чингис хаан агтын жолоогоор даяан дэлхийг хураан эвээхдээ
Хэрлэн таны уудам нутгаас хүч сэлбэн
Сүр жавхаа, алдар цуугаа мандуулсан билээ.
Монголын их түүх
Алтан судрыг таны их уураг Бүрд
Үжний том орд
Хөдөө аралд бичсэн.  “Монголын нууц товчоо”-нд
Хэрлэн хөдөө арал
Хэрлэний ураг цөлийн нуга
Хэрлэний аргал хүх
Хэрлэний бүрх эрэг
Хэрлэнгийн хөдөө арлын дэлүүн болдог гэх мэтээр шууд буюу тодотгол нэрийн хэлбэрээр арван нэг удаа “Хэрлэн” гэж дурдагдсан байна. Тухайлбал “Хэрлэний бүрх эрэг” гэсэн газрын нэр зургаа удаа дурдагддаг.  Эртнээс Монгол үндэстэн Татар, Хонгирад олон нүүдэлчин аймаг ястнууд энд нутаглаж байсан ба Монгол туургатаны хүчирэгжил нь энэ нутаг усанд хүч сэлбэж тэнхээждэг байсантай холбоотой. “Эхийн ариун сүүгээр тэтгэсэн- Ижий мөрөн” гэж үй түмээрээ сүсэглэн даатгаж ирсэн билээ. Монголын олон аймаг угсаатан тархаж бутарсны дараа, Дорнод Монголын Халх, Барга, Буриад зон Хэрлэн мөрний сав газраар үргэлжлэн нутагшиж, зуун зууныг туулсаар, мал аж ахуйгаа хөгжүүлэн эдүгээд хүрч ирэв. Монголын түүхэнд алдартай Хэрлэн мөрөн, ардын аман яруу найраг, ерөөл магтаал, түүх шаштар, үлгэр домог, дуу шүлэг, оньсого таавар, зүйр цэцэн үгэнд шингэн уусаж, оюуны шим дээж, эдийн хөрөнгө исгэл, өлзий хийморийн бэлгэдэл болж ирсэн гайхамшигтай билээ. Энэхүү Хэрлэн мөрнөөр сэдэвлэсэн ардын оюун билгийн дээж сангаас эмхтгэн найруулж, өргөн түмэндээ хүртээл болгохыг зорьсон юм.
Эх байгалийн хишиг хүртээлээр эсэн мэнд жаргаж байгаа
Хүн ардын буян ерөөл дэлгэрэх болтугай!
Хан Хэнтий хайрханы
Хайр ивээлээр амилж
Хамаг Монголын заяаг
Халуун амиараа тэтгэсэн
Монгол дайчин эгнээг
Мордуулж өндийлгөсөн бүсгүй
Морьтон баатраа даатган
Мөргөж залбирсан ижий
Эрэн цагийн жолоонд
Энерги сэлбэх хүчин
Эрт эдүгээгийн түүхийг
Эрчилж шаширдлах айзам
Хишиг буяны дээж рашаан
Хэмээн өргөх ариун цацал
Хийморь сүлдийн шүтээн сахиус
Хэрлэн их мөрөн ижий минь

Эх сурвалж: Хятадын олон улсын радио, Шинэ барга баруун хошуу Хасбагана, Хуньмэй,
 

  • Туяа
  • 600
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313