Хятадын Коммунист намын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдав. Хурлаар Хятадын Коммунист намын Төв хороо улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачлагыг хэлэлцлээ. Гадаад, дотоодын судлаачдын үзэж буйгаар 14дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачлага нь алсын хараатай, зорилт нь тодорхой, социализмын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулахад чиглэгдэж байгаа юм. Хятадын хөгжилд гадаад улс орнуудын итгэлийг зузаатган, халдварын нөхцөл байдал дахь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үр өгөөж өгөх хэрэгтэй гэсэн байна.
ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Дорно дахины тэнхимийн гүйцэтгэх дэд захирал Алексей Родионов, Хятад улсын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний амжилт нь дэлхий нийтийг гайхшруулсан. Хятад улс олон улсын тавцанд чухал дуу хоолойгоо хүргэж байна. 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачлага нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад ахиц дэвшил авчирна. Тухайлбал байгаль орчинг бохирдуулагч бодисын ялгаралтын тухай дурдсан нь Хятад улс байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа асуудлаар амласан амлалтдаа биелүүлж буйг харуулж байна гэжээ.
Мөн БНСУ-ын Солонгос, Хятадын хоёр улсын найрамдлын нийгэмлэгийн дарга Квон Ки Сик, "13 дугаар жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын нэгдсэн хүчин чадал эрс нэмэгдэж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. 14-р таван жилийн төлөвлөгөө, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачлага гаргаж байгаа нь Хятад улс илүү нээлттэй байх, Хятадын удирдагчдын эрс шийдвэр, алсын бодлогыг харуулж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, энх тайван хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж: ХОУР
ШББХ Тиэн Зүнь Лянь, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл