Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд бүх ӨМӨЗО-ны малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч намын дарга, ӨЗО-ны тэргүүлэгч Бү Шиао Лин илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ ”Мал аж ахуй бол манай ӨМО-ны хөдөө тосгодыг хөгжүүлэх гарц мөн. Бид малжуулалтыг эрчимжүүлэхдээ хариуцлагыг өндөржүүлж, малчдын санал санаачлагыг тусгаж, асуудлыг газар дээр нь шийдэж , идэхитэй ажиллах хэрэгтэй. Мөн бид ӨМ-ын онцлогийг харуулсан байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг эрхлэн, тооноос чанарт анхаарахыг уриалга болгоно. Мал аж ахуй эрхлэхэд бэлчээр хамгаалах нь хамгийн чухал ба мал бэлчихэд тохиромжтой бэлчээр нутгийг төрийн зүгээс анхааралдаа авах нь нэн тэргүүний ажил юм. Гэхдээ хөдөө аж ахуй эрхэлж буй бүс нутагт аюул учирвал хамгийн эхэнд малчдаа бодох ёстой. Мөн ӨМО малын үүлдэр угсаанд анхаарлаа хандуулна. Мах сүүний чиглэлийн үүлдрийг нийтийн хэрэглээ болгоно. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн хэрээр алслагдсан бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал. Хөдөөд ч соёлжсон нийгэм байх ёстой. Хот хөдөөгийн ялгаа арилж байж хөдөө аж ахуй хөгжинө. Ингэж чадвал хөдөө аж ахуйг дагасан аялал жуулчлал бий болно. Бүс нутгийн уламжлалт өв соёл дээр тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүй юм. Үндэсний өв соёлоо хөгжүүлэхэд өрх айл бүхэн хичээл зүтгэлтэй оролцох ёстой” гэлээ. Хуралд Шинэ барга баруун хошуу, Авга хошуу, Урьдын дунд хошуу, Ар хорчин хошууд өөрсдийн мал маллах арга туршлагаасаа хуваалцав. Хурлын хөтөлбөрт ШББХ-ны малчдын байгалийн энергээр дулаан гаргах туршилтын цэг, цэвэр уст цэгийг засварлах бүтээн байгуулалт, мал аж ахуйн хоршооллын бүтээн байгуулалт, эзэгнэлт хоршооны гишүүдийн үйлдвэрлэл амьдрал, уламжлалт махны чиглэлийн мал аж ахуйн эрхлэлттэй, малчдын хэрэглээний электрон барааны үзэсгэлэн худалдаатай танилцах зэрэг багтсан байв. Малчдын зөвлөгөөнд ӨМӨЗО-ны 33 хошууны малчид, нутгийн удирдлагууд Хөлөнбуйр хотын удирдлага Үй Ли Шин, Жиань Хунь нар оролцжээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан