“Баясгалант тал нутаг-эрүүл энх ӨМ” ӨМӨЗО-ны арван хоёр дахь удаагийн бүх ард түмний спортын наадмын Монгол бөхийн барилдаан Хөх хотод зохион байгуулагдлаа. Хөлөнбуйр хотын баг тамирчид хоёрдугаар байр эзлэв. Барилдаанд бүх ӨМО-ны аймаг хотоос 12 баг оролцжээ. Хөлөнбуйр хотын баг Шилийн гол аймаг, Ордос хот, Бугат хот, Хянган аймаг, Баяннуур хотын багуудтай барилдан давж Улаанхад хотын багтай үзүүр түрүүнд үлдэж хоёрдугаар байранд шалгарлаа. Хөлөнбуйр хотоос багт Шинэ барга зүүн хошууны Энхжаргал, Хур, Төрцацрал, Цогтнаран, Баярхүү, Хуучин барга хошууны Тэнүүн, Мөрөн, Наргил, Нандин нар барилдсан юм.
Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Урьхан