“ 25-ны жил аз, одтой орж байна. ӨМО-ны 25-аас доош насны залуучуудын барилдаанд түрүүлсэндээ баяртай байна” гэх сайхан яриа дэлгэсээр энэ жилийн түрүү бөх Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Баянгүн гацааны Төрцацрал биднийг угтлаа. Тэр 2013 онд 17 насандаа анх 25-аас доош насны залуучуудын барилдаанд зодоглож байжээ. Энэ онд найм дахь удаагаа барилдаж байгаа ба 2014-2016 онд шөвгийн дөрөвт, 2019 онд шөвгийн наймд үлдэж байв. Тэрээр дөрвийн даваанд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Сүлдийг давсан бол тавын даваанд Шинэ барга зүүн хошууны Цагааны Ядамсүрэн, зургаагийн даваанд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Төмөрбаатар долоогийн даваа буюу үзүүр түрүүнд Хөлөнбуйр хотын “Аймгийн нэмэх начин” Шинэ барга зүүн хошууны Жавхлант сумны Цогтнаранг давж түрүүллээ. Төрцацралын спортын амжилтыг дурьдвал: 2017,2019 оны Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Могойн богд уулын тахилгын найрын түрүү, 2018 оны Могойн богд уулын тахилгын найрын үзүүр, 2019 оны гурав дахь удаагийн гурван улсын шилдгийн шилдэг 64 бөхийн барилдаанд түрүүлж байв. Барга нутгийн торгон ногоон дэвжээнээс төрсөн нэгэн үеийн бөхчүүдийн төлөөлөл Төрцацралыг олон жил зодоглож зон олноо баярлуулаасай гэж нутгийн түмэн нь хүсч байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл