Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Баяннуур гацааны “Гурвыг тосгонд, гурвыг өрхөд ” төсөл амжилттай хэрэгжлээ. Төслийн үр дүнд 12 малчин өрх орлогоо нэмэгдүүлж 456 хонь гацаандаа хандивласан байна. Эдгээр өрхийн өгсөн хонийг дахин амьдралын төвшин доогуур малчдад өгөх юм. Тухайлбал төсөлд хамрагдсан малчин Отгон 38 хонь гацаандаа өгч бусдад хандивын гараа сунгалаа. Одоогоос зургаан жилийн өмнө 2014 онд Отгоных гацааны амьдралын боломж доогуур өрхийн бүртгэлд байжээ. “ Гурвыг тосгонд, гурвыг өрхөд ” төсөлд хамрагдсанаар гацаанаасаа 38 толгой эх мал авч төслийн үр дүнд нэг жилийн дараа гэхэд ядуу амьдралтай өрхийн бүртгэлээс хасагдсан байна. Одоо эднийх 280 толгой хоньтой. Түүнийг төр засаг нь одоо болсон гээд орхисонгүй. 2017 онд Отгонд 28 толгой эх мал өгч 2019 онд өрхийн орлого нь 110 мянган юанд хүрсэн гэлээ. Тэрээр “Амьдрал өдрөөс өдөрт сайжирч байгаа нь нам төрийн ач юм. Нам төрийн ядууг тэтгэх бодлогыг мартаж болохгүй. Би өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр гацааны дэмжлэгийг хүртсэн. Тус дэмжлэгээ 100 хувь буцаан олгосон. Манайхтай адил олон өрхийг дэмжихийг хүсч байна” гэсэн юм. Ийнхүү Хэрлэн сумын Баяннуур гацааны айл өрхүүд орлогоо нэмэгдүүлж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан