Аньнин хотын Баже гудамжинд нийт 670 гаруй га талбайд улаан лийр, шар лийр зэрэг жимсний моддыг тарьжээ. Тус хотод улаан Лийрний 4 хоршооний 400 өрх, 66 га-гаас дээш талбайд тарьж байна. Лийрний чанарыг сайжруулах хоёр бааз байгуулагдаж, эрт, дунд, орой ургацын улаан лийрийг 450 га талбайд тарилаа. Улаан лийр орон нутгийн иргэдийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх нэг аж ахуй болж буй юм. Күньмин хотын Да Түн газар тариалангийн компанийн ерөнхий менежер Жан Жяньли хэлэхдээ, “Аньнин хотын өвөрмөц цаг агаар, ус хөрсний нөхцлөөс шалтгаалан, “Аньнингийн Улаан лийр” чихэрлэг, шүүслэг, хальс нь нимгэн, маш амттай ургадаг учир хэрэглэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг ” гэжээ.
\Нийтлэлийг Фань Фанюй , гэрэл зургийг Лью Дүн,Дин Нин\Хуньмэй Хасбагана, Цэнгэл,Урьхан