Өвөр монголын Ордос хотод тусгаарлалтад байсан Хубэй мужид ажилласан эмчилгээний 36 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөх хотод ирлээ. Ийнхүү Хөх хотоос Хубэйг зорьсон 80 хүн бүгд нутагтаа ирж байгаа юм. Сүүлийн 36 хүний бүрэлдэхүүнтэй гурав дахь ээлжийн багт 9 хошуу шянь дүүргийн Эрүүл мэндийн зөвлөлийн эмч, сувилагчид багтжээ. Уг багийнхан 2-р сарын 16-ны өдөр Үхань хотод хүрч, 3-р сарын 31-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэн нутаг буцахдаа Ордос хотод тусгаарлагдсан билээ.
Шинхуа нэт, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го. Халиуна