Үхан хотыг зорьсон сувилагч Баянаа гэртээ ирлээ

2020 оны 4-р сарын 22 өдөр

     Халдварт өвчний хүнд хэцүү үед өвчний голомт болсон Үхан хотод 60 өдөр тэмцсэн сувилагч Баянаа гэртээ ирлээ. Сувилагч Баянаа бол Шинэ барга баруун хошууны Далай сумны Рашаан гацааны хүн. 2009 онд Өвөрмонголын үндэстний их сургуулийн сувилагчийн мэргэжлээр төгсөж Хөлөнбуйр хотын Хятад, Монгол эмнэлэгт ажилладаг. Одоо тус эмнэлгийн хорооны Рашаан сувиллын сувилагчдын албаны дарга, эмчилгээний гуравдугаар хэлтсийн зохион байгуулах гишүүнээр ажиллаж байна. Тэрээр 2011 он, 2014 он, 2017 онд шилдэг намын гишүүн, 2019 онд шилдэг намын ажилтнаар шалгарч байв. Тэрээр хоёрдугаар сарын 16-ны өдөр, ӨМӨЗО-ны нэгдүгээр ээлжээр ӨМ-ын долоо дахь удаагийн эмчилгээний багт багтаж Хубэгийн фронтын утаагүй дайнд мордсон. Өнөөдөр тэр ажил үүргээ амжилттай гүйцэтгэж гэртээ ирлээ.
 

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го. Халиуна

  • Туяа
  • 367
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313