\"Хүнсний ногоо\" дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг болов

2018 оны 1-р сарын 12 өдөр
\"\"Өнгөрсөн онд аймгийн ИТХ-аар батлагдсан “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Хэрлэн, Баянтүмэн сумын 20 гаруй ногоочид оролцож хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон.

Хүнсний ногоо дэд хөтөлбөрийн зорилго нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуй нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангахад оршино. Өнгөрсөн оны хувьд манай аймаг 1310 тонн төмс хурааж дотоодын хэрэгцээний 31,3 хувь, 643 тонн хүнсний ногоо хурааж дотоодын хэрэгцээний 13,2 хувийг хангасан.

Сүүлийн 2 жил байгаль цаг уурын нөлөөгөөр ургац хураалт муудаад байгаа тухай ногоочид хэлж байв. Тус хэлэлцүүлгээр өрхийн үйлдвэрлэлээс гадна ногооны төрөлжсөн аж ахуй, хоршоодын хүнсний ногоо тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлж, ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, усалгаажуулах, бүтээгдэхүүнийг хадгалах, агуулах зоорь болон борлуулалтыг дэмжих замаар дотоодын үйлдвэрлэлээ  нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцолж байв.

Монголын хөдөө шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбооны Дорнод аймаг дахь салбарын хамт олон “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. Уг хөтөлбөр нь 2022 он хүртэл үргэлжлэх юм байна.
  • Отгонтуяа
  • 636
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313