Шинэхэн зүүн сумын Үйтхэн гацааны үйлчин бүсгүйчүүд болон Эвэнки хошууны эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан 2019 онд 27 малчин бүсгүй хамтран “Өлзийт” цагаан идээний хоршоо байгуулжээ. Үйтхэн гацааны эмэгтэйчүүд малчдаас сүү худалдан авч цагаан идээ боловсруулан худалдаж өрхийн орлого доогуур малчид хамрагдсанаар орлогоо нэмэгдүүлж байна. Эвэнки хошууны ядууг тэтгэх албаныхан Шинэхэн зүүн сумын засгийн газар Үйтхэн гацааны хоёр зөвлөлөөс тус хоршоонд дэмжлэг үзүүлж сүүгээ боловсруулах байраар хангажээ. Мөн ч гацааны иргэдээс дэмжлэг болгож хурга тугал бэлэглэж бүсгүйчүүдэд урам зориг өгсөөр. “Өлзий “ цагаан идээний хоршоон арав гаруй төрлийн цагаан идээ мөн тооны талх хийж нутгийнхаа иргэдэд нийлүүлж байна. Хоршооны бүсгүйчүүд бүтээгдэхүүндээ сав баглаа боодол хийлгэж ӨМ даяар зохион байгуулагдсан Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож зургаадугаар байр эзэлсэн байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го. Халиуна