Шинэ барга зүүн хошууны Хандгай сумын намын хороо, засгийн газрынхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өрнүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагуудыг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь анхаарч байна. Хаврын улирлын онцлог нь мал төллалт байдаг. Шинэ барга зүүн хошууны өмнө талд буй Хандгай сум Хянган аймгийн Рашаан хот болон Ирвэстэй хөрш зэргэлдээ, мужийн “203” засмал зам хийгээд Ирвэс- Иминий засмал зам нутгийг дайран өнгөрдөг. Хандгай сум хаврын төл тосох ажлыг төлөвлөгөөтэй хийж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн өвлийн цас их, отор сууринд хүрэх зам цасанд хаагдсныг нээж, малын тэжээлийг бүрэн хангаж, хашаа саравчаа дулаалах зэргээр байгалийн гэнэтийн гамшигаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хийв. Бид сумын МАА- г хариуцаж байгаа орлогч сумын дарга Өнөртэй хамт сумын төвөөс 40 км зайтай Элсэн худаг хэмээх газар хаваржсан Баян-бүрд гацааны малчин Чулуунбаатарынд очлоо. Тэднийх 300 гаруй хонь хургалж, 10 гаруй үнээ тугалж, хороо дүүрэн хурга ишиг майлалдан байна. Чулуунбаатар гуай хөгшин болон хүү, бэртэйгээ дөрвүүлээ амьдардаг. Тэд хонь хургаа усалж, хашаа хороогоо цэвэрлэж, малын тэжээл өгөх зэргээр уулзсан хүнтэй ярих завгүй ажиллана. Чулуунбаатарынх саравч, автомат худаг зэргийг бэлджээ. Өнгөрсөн намар өөрөө 30 мянган жин тэжээл хадаж, 60 мянган юанаар дахин өвч худалдан авч нуруу тэнэгэр өвөлжсөн гэв.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го. Халиунаа