Буджав гуайнх даагаа тамгаллаа

2020 оны 4-р сарын 16 өдөр

      Байгаль дэлхий сэрж, Монгол түмэн ханш нээх гэж нэрлэдэг хаврын энэ цаг үед Буджав гуайнх даагаа тамгаллаа. “Өнгөрсөн жил хотоос хэдэн залуус ирж хүч нэмэрлэж байсан юмсан. Тэд ирэх болов уу” хэмээн бодсон Буджав гуай Шилийн Буйрын хойд дэнжид бэлчиж байгаа адуунуудаа отор өөд зална.  Буджав гуай хотын хэдэн залуучуудын хүчийг харсандаа биш харин хэдэн хүүхдүүдээ хотоос ирэх болов уу хэмээн хүсэн хүлээж байгаа хэрэг. Буджав гуай бол Шинэ барга зүүн хошууны Өвөр-булаг сумын Баян-гүн гацааны айл. Тэрээр 18 наснаасаа адууны манаанд явж, морины нуруунаас салаагүй нэгэн. Түүний хүссэнээр хотын залуус иржээ. Урьхан хаврын салхинд морины дэл үе үе намилзан, уурганы үзүүр нахилзаж, залуучууд хэн хэнэндээ мөчөөгөө өгөхгүй адуу уургалж уургалж, эр бяраа сорино. Тэд адууны тоосонд хийморио сэргээн, хөдөлмөрийн сайханд хот доргитол хөгжилдөнө. Буджав гуай ч залуучуудын адуунд дэмтэй ноцолдож байгааг харан нүүрэнд нь мишээл тодорч уургаа татаж сууна. Гар тэнцсэн залуучууд нар ханын толгойд хүрэх үеэр 80 гаруй дааг тамгалж дууслаа. Буджав гуай тамгалсан даагаан тойруулан харж, унгалсан гүүнүүдээ нүдлэн, адуугаа нийлүүлэн хаваржааруугаа эргүүллээ. Нар баруунаа жаргах үеэр хөтөлгөө морьтой гэрийн зүг шогших адуучин аавын бараа бахархал төрөх агаад хүндэтгэлтэй.

Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнтогтох, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан

  • Туяа
  • 284
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313