“Мэдлэгээ шалгая” тоглоомын өнгөрсөн сарын ялагчаар Дорнодын залуу тодорлоо

2018 оны 1-р сарын 11 өдөр
\"\"Үндэсний статистикийн хорооны 1212.mn гар утасны апликейшны \"Мэдлэгээ шалгая\" тоглоомын өнгөрсөн сарын ялагчаар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Батболд тодорчээ.

Өнгөрсөн оны 8 дугаар сарын 1-нээс Үндэсний статистикийн хорооноос тоон болон цаг үеийн мэдээлэл багтаасан “1212.mn” аппликейшныг хэрэглэгчдэд хүргэсэн юм. Аппликэйшнийг татаж авснаар www.1212.mn сайт руу хандахаас гадна хэрэгцээт үзүүлэлтээ хүснэгт, график, газрын зураг зэргээс сонголт хийж дуртай хэлбэрээр хүлээн авах, ҮСХ-ны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах, долоо хоногийн үнийн мэдээ болон сар тутам гардаг эмхэтгэлийг pdf хэлбэрээр хүлээн авах, статистикийн “Номын сан”-г үнэ төлбөргүй хэрэглэх зэрэг  олон талын мэдээллийг нэг дороос авах зэрэг давуу талтай.  

Эдгээр болон бусад мэдээллийг авахаас гадна аппликейшны “Мэдлэгээ шалгая тоглоом”-ын ялагч болж Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны гарын бэлгээр сар бүр шагнуулах боломжтой.
  • Отгонтуяа
  • 418
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313