Өвөрмонголын 31 хошуу ядуурлаас гарлаа

2020 оны 3-р сарын 15 өдөр

       ӨМӨЗО-ны  үндэсний зэрэглэлийн 31 хошуунд ядуурлыг бууруулах ажил амжилттай хэрэгжлээ.  Хошуу шянаас хүсэлт гаргаж, аймаг хотын захиргаа хянаж, ӨЗО-ноос үнэлгээ хийсний дүнд, Хөлөн буйр хотын Орчооны өөртөө засах хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Хорчин зүүн гарын дундад хошуу, Улаанхад хотын Архорчин хошуу, Шилийн гол аймгийн Тайбусы хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын өмнөд хошуу зэрэг үндэсний зэрэглэлийн 20 ядуу хошуудыг ядуугийн жагсаалтаас гарах нөхцлийг хангасан гэж үзжээ. Үүнээс өмнө ӨМ-ны 11 хошуу уг жагсаалтаас гарсан байв.  Ядуу хошуу бүхнийг ядуу хошууны жагсаалтаас гаргасны дээр ӨМ ядуурлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн ядуу айлуудад ажиллаж  ядуурлыг бууруулах ажлыг тууштай, тогтвортой хийхээр боллоо. ӨМ нэн түрүүнд ядуу амьдралтай айлуудад анхаарлаа хандуулж, ахин ядуурах эрсдэлийг хянаж, үйлдвэрлэл амьдралыг нь ойлгон, хүнд байдал, тулгамдсан асуудлыг нь шийдэж өгчээ.  Ядуурлаас гарсан иргэд болон бага орлоготой хүмүүст сэтгэл тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулж, бүс нутаг, нийт олноор ядуурах эрсдэлийг онц анхаарч байна. Өнөөгийн байдлаар ӨМ-ын ядуурлыг бууруулах ажилд томоохон ахиц гарч, хөдөө орон нутгийн ядуу хүн ам 2013 онд 1 сая 570 мянга байсан бол 2019 онд 16 мянга болон буурч, 1 сая 554 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, ядуурлын төвшин 11.7 хувь байснаасаа 0.11 болон буурчээ. 

 

 Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\          Шинхуа нет, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан

  • Туяа
  • 433
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313