30-наас өмнө Хятадын иргэн болон Хятадын хилээр дамжих гуравдагч орны иргэн Хятад Монголын бүхий л боомтоор дамжин Монголд орохыг хориглосон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэрээ “Хоёр талын хичээл зүтгэлээр хилээр нэвтрэх хорио тогтоогдсонч, хоёр талын худалдааны болон эдийн засгийн хамтын ажиллагаа ирээдүйд улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Хоёр улс хилээр нэвтрэх хязгаарлах арга хэмжээ авсан ч, Монгол Улсын Засгийн газар тахал дэгдэж байгаа хугацаанд Хятад, Монголын хамгийн чухал худалдааны нэвтрэх зам болох Замын-Үүд боомтыг ажиллуулж иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж, Хятад-Европын галт тэрэг шуурхай нэвтрэх “Ногоон зам” нээж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулахыг дэмжсэн. Эрээн, Замын-Үүд бол Хятад Монголын хоорондох хамгийн том авто замын боомт, хоёр орны хооронд нэвтэрч буй худалдааны 60 гаруй хувь нь энэ боомтоор тээвэрлэгддэг. Хятад-Европын галт тэрэг нэвтрэх чухал зангилаа билээ. Нэгдугээр сарын сүүлчээс хойш тахлыг хянах байдал өдрөөс өдөрт ноцтой болсон ч Эрээн хотын боомтоор нэвтрэх Хятад-Европын галт тэрэг хэвээр зорчиж, 200 гаруй галт тэрэгний цуваа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байна. Эрээний гаалийн ажилтны хэлж буйгаар Хятадын тал нь Монголын талын гаалийн ажилтантай өдөр тутам харилцаж, хамтран хянаж удирдах, ажлын дүнгээ харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг механизм байгуулж, Монголын тал Хятад-Европын галт тэргийг шуурхай нэвтрэхийг дэмжиж байна гэв. Эрээн хотын авто замын боомтоор өдөрт Хятадаас барааг ачсан 160 гаруй машин хил нэвтэрч байна. Монголын ачааны машины жолооч Баярын ярьж буйгаар “Би өдөр болгон Эрээнээс бараа ачдаг. Хоёрдугаар сард Монголын Цагаан сарын баяр тохиож ахуйн хэрэглээний барааны эрэлт нэмэгдсэн. Боомтын тээвэр хэвийн нээлттэй байгаа нь Монголчууд худалдан авалтаа чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлж байна. Хилээр нэвтэрч буй иргэдийг халдваргүйжүүлж биеийн дулааныг хэмжиж ажлын ачаалал нэмэгдсэн ч, бараа шалгалт саатахгүй байна” гэжээ. Эдийн засагт үзүүлэх тахлын нөлөөг бууруулахын тулд Монгол Улс Хятадад экспортлох ашигт малтмал, эрчим хүчний бүтээгдэхүүнээ хязгаарлаагүй. Өвөр монголын Ганц модноос 80 шахам км зайд байрладаг Монгол Улсын Оюутолгой зэс алтны уурхай нь дэлхийн томоохон зэс алтны уурхайнуудын нэг юм. Уг уурхайг ажиллуулагч тал болох Рио Тинто групп тахал дэгдсэнээс хойш тээврийн машины жолооч нэг дор цугларах үйл явцыг бууруулахын тулд, Хятадад экспортлох зэсийн баяжмалыг зохих хэмжээгээр бууруулсан. Тахлын нөхцөл байдал нааштай болоход алхам алхмаар хэвийн байдалд орно гэлээ.