Өнө мөнхийн хөрш Хятад, Монгол хоёр орон хамтын хүчээр тахалтай тэмцэж байгаа нь дэлхийн олон оронд урам зориг өгчээ. Чай Вэньрүй хэлэхдээ “Дотоодын болон олон улсын хүчтэй дэмжлэгээр Хятад улс удахгүй бэрхшээлийг даван туулна. Хятад улс хүнд хэцүү цаг хугацааг туулсны дараа дэлхийн улс орнуудтай хийсэн найрамдалт харилцаа улам бэхжинэ. Коронавирусийн халдвар дэгдсэний дараа Өвөр Монголын Эрээн хот Монголын холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож авто зам, төмөр зам, агаарын хилээр нэвтрэхийг хязгаарлахаас өмнө тусгай автобус томилон Хятадын талд саатсан Монгол Улсын 1559 иргэнийг нутагт нь хүргэсэн. Интернет орчноор дамжуулан Хятадад байгаа Монголын иргэдэд тахлаас сэргийлэх мэдээллийг байнга хүргэж байна” гэжээ. Харин Монгол улсаас Эрээн хотод суугаа дэд консул Ж.Дашням хэлэхдээ “Хятадын Засгийн газар хариуцлагатай хандаж Монгол улсад орж мэдэх тахлыг хязгаарлан арга хэмжээ авсанд бид гүн хүндэтгэл илэрхийлж байна” гэв. Өнгөрсөн сарын 10-ны өдөр, Монголын худалдаа үйлдвэрийн танхимын дарга халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хандив өргөх аяныг албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулж хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, “Ковид 19 халдварт өвчин зөвхөн Хятадын улсад хамааралтай асуудал биш, хүн төрөлхтөнд нүүрлэсэн аюул гэж ойлгон Монголын аж ахуйн нэгжүүд нэгдлээ” гэсэн бол “хайр халамжийн гэрэлт цамхаг тахлын мананыг үлдэн сарниулж, Хятад улс тахалтай тэмцэж ялж чадна ” гэж Чай Вэньрүй хариулжээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан