Хубэй мужид очсон Өвөрмонголын өөртөө засах орны дөрөвдүгээр ээлжийн эмчилгээний ангийн 20 эмч сувилагчдийн дунд Багана гэх Монгол эрэгтэй эмч бий. Амжилттай яваа хүний ард халамжит хань нь ижил үргэлж байдаг. Багана эмч эхнэртэйгээ дээд сургуульд нэг ангид сурч, гэр бүл болж хөөрхөн охин төрүүлсэн. Одоо хоёул Хөлөнбуйр хотын Ягши хотын Ой шугуйн ерөнхий эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм. Халдварт өвчний улмаас Багана сувилагчийн үүрэг хариуцлагаа биелүүлэхээр “Утаагүй дайн” өрнөж буй Ухань хотыг зорьсон. Алс хол байгаа Баганаад гэргийнхэн захидал бичин сэтгэлийн тэнхээ өгсөөр байна. Нэгэн гэр бүлийн ноён нуруу хатуу өвчинтэй тэмцэж, хань нь гэр бүл, үр хүүхдээ халамжаар тэтгэн яваа нь хүндэтгэлтэй агаад бахархам билээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан