Хөгжил эмч Үхань хотод ажиллаж байна

2020 оны 3-р сарын 11 өдөр

     Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны  уугуул Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч Шарнууд Хөгжил Өвөр Монголоос Хүбэй мужид ажиллах эмч сувилагчдын 5-р ээлжийн гишүүн болж  02–р сарын 16-ны өдөр Үхань хотод очжээ.  Түүний өндөр настай аавын бие нь тааруухан хэвтэрт байгаа ч ар гэрээ бодож хувиа хичээлгүй улс орны энх амгалан, эрүүл мэндийн төлөө Үхань хотыг зорьсон юм.  Хөгжил эмч “Үхань хотод очоод халдвар авсан өвчтөнд зөвлөгөө өгөх, тайвшруулах ажилд сайн дураараа оролцож байна. Эмч сувилагчдын аюулгүй байдал, тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг  хариуцлагатай хийж байгааг өөрийн нүдээр хараад хүндэтгэх сэтгэл төрж байна”  гэжээ.   Эрүүл энхийн элч эмч нарын хүчин зүтгэлээр өвчин тахал хурдан үгүй болно гэдэгт итгэж байна.

solongonews.mn,ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан

  • Туяа
  • 389
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313