Дэлхийн эмэгтэйчүүдийн баярын өдрийг Эвэнки хошууны Баянцагаан сумын Алтан-Од гацааны эмэгтэйчүүдийн холбоо, хурлын гүйцэтгэх зөвлөлөөс зохион байгууллаа. Гэвч энэ жил халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө эмэгтэйчүүд онцгой баярлаж байна. Гацааны “Нэгдүгээр намын дарга” Хастуяа, намын үүрийн дарга Соёл-бөх Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч Улаангэрэл, орлогч Тэргүүлэгч Сувд нар Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хамт сумынхаа 3 гацааны 5 халдварт хяналтын цэгт ажиллаж байгаа хүмүүст чанасан мах, боов боорцгоор дайлж сэтгэлийн бэлэг барилаа. Мөн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч Улаангэрэл хувиасаа хонь гаргаж хяналтын цэгт ажиллаж байгаа иргэдэд хандивлажээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан