Халдварт өвчин орчлон хорвоог цочоож, аюул гамшиг авчирсан ч иргэд урьдчилан сэргийлж хичээсээр байна. Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумын Амгаланбүрд гацааны эмэгтэйчүүдийн холбооноос гуравдугаар сарын 8 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Жиргээ” эмэгтэйчүүдийн холбоо монгол гар урлал, идээ ундаа бэлтгэх уралдаан тэмцээн зохион байгууллаа. Идээ ундааны төрөлд 23н, дээс томох уралдаанд 14, уран оёдлын уралдаанд 10, уран уншлагын уралдаанд 20 эмэгтэй оролцов. Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумын Амгаланбүрд гацааны Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Сацурам “Энэ удаагийн үйл ажиллагаанд 8 настай балчраас 85 настай настан буурай хүртэл оролцлоо. Халдварт өвчин дэлхий даяар дэгдэж хаа сайгүй жижүүрлэж байгаа хүмүүс олон ч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцлоо. Уралдаанд оролцсон хүмүүс ур чадвараа сорьж харилцан суралцсан юм” гэж ярив.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан