Хүн хүнээ гэсэн сэтгэлээр зүтгэсээр

2020 оны 3-р сарын 6 өдөр

    Аюулт халдварт өвчин арилахгүй цагт ард түмэн амгалан байж чадахгүй. Шинэ барга баруун хошууны Дотоодыг хамгаалах товчооны эрүүгийн мөрдөгч Зао Шиао Лэе ажилд орсон 8 жилийн турш шаргуу ажиллаж олон удаа “Шилдэг албан хаагч” “Тэргүүний ажилтан ” болж байсан. Түүний эхнэр хошууны эмнэлгийн сувилагч  Жин Жин нөхөртэйгээ мөр зэрэгцэн  аюулт өвснөөс сэргийлэх утаагүй дайнтай тэмцэж байна. Гэр бүлийн хоёр нэг настай  нялх охиноо өвөө эмээд нь үлдээгээд цагаан сарын шинийн гуравнаас ажилдаа оржээ. Зао Шиао Лэе хоёр жилийн өмнө ажлаа хийж байгаад цахилгаан шатны ослоос болж нүдний торлог бүрхэвчээ  гэмтээсэн аж. Тэрээр өөрийн биеийн байдлыг хайхралгүй хүн ардаа халдварт өвчнөөс сэргийлэх ажилд ханцуй шамлаж нүднийхээ эмийг цүнхэндээ хийн 12 цагаар жижүүрлэсээр. Эхнэр Жин Жин нь хошууны халдварт өвчнөөс сэргийлэх хэсэгт цаг нартай уралдан ажиллана. Халуурч байгаа иргэдийг оношлох тусгай өвчтэй өрөө, ариутгал, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх гээд түүнд амрах зав чөлөө олдохгүй. Ажлаасаа гэртээ хариад суусан газраа унтчихдаг гэх. Иргэдийн амар тайван байдлыг хамгаалах ариун үүрэгтэй цагдаа, эрүүл энхийн манаач эмч хоёр хүн хүнээ гэсэн сэтгэлээр зүтгэсээр.  

Хөлөнбуйрын өдрийн сонин Гялбаа, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан

  • Туяа
  • 342
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313