Гуравдугаар сарын 2-ны өдрөөс Хөлөнбуйр хотын бүх ахлах бага сургуулийн сурагчдад интернетээр хичээл зааж эхэллээ. Шинэ барга зүүн хошууны Амгалан Нэгдүгээр Ахлах сургуулийн багш нар ахмад багш нараас зөвлөгөө авч, заах хичээлийнхээ ном сурах бичгийг бэлджээ. Харин Эвэнки хошууны Нэгдүгээр туршилтын бага сургууль “ Хичээл зогсовч суралцахаа зогсоохгүй” уриан дор гуравдугаар сарын 2-ны өдрийн 8:30 минутаас, багш сурагчид интернетээр холбогдон төрийн сүлд дууллаа эгшиглүүлэн хичээлээ эхэлсэн байна. Хуучин барга хошууны Үндэстний бага сургууль мөн л энэ өдөр төрийн дууллаа дуулж, улсынхаа тугийг мандуулж мандуулан интернет хичээлээ албан ёсоор эхлүүлсэн байна. Шинэ барга баруун хошууны Ахлах сургуулийн эцэг эхийн төлөөлөл “Манай хоёр хүүхэд хоёулаа хошууны Нэгдүгээр дунд сургуульд сурдаг. Манайх гацаанд амьдардаг учир хүүхдүүд хошуунд айлд сургуульдаа явдаг. Онцгой байдал үүссэн учир сургуулиас сурагчдын сурах бичгийг гэрт нь тараан өгч, хүүхдүүд маань гэрээсээ хичээлээ хийх боллоо. Хүүхдүүдийнхээ дэргэд хичээлийг нь хийлгэж илүү анхаарал тавина гэж ШББХ-ны Алтан-Эмээл тосгоны Нарт гацааны Саяа, Сацраа хоёрын аав ярьж байна.
Шинэ барга баруун хошууны гурван бага сургууль, хоёр ахлах сургууль, нэг ерөнхийлсөн дээд зэргийн дунд сургуулийн 425 багш ажилтан, 2498 сурагч интернет хичээлээ эхлүүллээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Саруул