Хөлөнбуйр хотын товчооноос Хөлөнбуйр хотын Шуудан холбоо, Шүн Фэнь, Юүн Да, Зүнь Түнь, Юүан Түнь, Бай Ши, Деэ Бань, Шен Түнь зэрэг арав гаруй шуурхай хүргэлтийн байгууллага ажилдаа орлоо. Шуудан үйлчилгээний 182 цэг байдаг ба ажил эхэлснээс хойш нийт ажлынхаа 43.3% -ийг амжуулжээ. Хүргэлтийн цэгүүд төлөвлөгөөт ажлынхаа 30% -ийг гүйцэтгэсэн байна. Хөлөнбуйр хотын шуудангийн газар ковид 19 вирусээс урьдчилан сэргийлэхээс гадна иргэдэд шуудангийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажлыг эрчимжүүлэх цаг хугацаа хэмээн үзэж байна. Эхний ээлжинд шуудангийн үйлчилгээнд 153 машинд гол замаар нэвтрүүлэх үнэмлэх өгсөн бол, шуурхай үйлчилгээнд 2206 замаар нэвтрэх үнэмлэх олгожээ. Хөлөнбуйр хотын Шуудан товчооноос бүх хотын хэмжээнд бараа хүргэлтийн ажлынханд амны хаалт, халуун хэмжүүр, ариутгалын бодисыг тарааж өглөө. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй чухал үед Хөлөнбуйр хотын Шуудан, Шүн Фэнь компани орон нутгийн засгийн газар, бусад газруудын дэмжлэгтэй эмчилгээний багаж хэрэгсэл үйлдвэрлэх ахуй хэрэгцээг хангана. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай эм бодисыг зөөвөрлөх юм. Түүнчлэн Үханд илгээх эд барааг ч цаг тухайд нь хүргэх ажээ. Харин хот дотороо үнэ төлбөргүй хүргэл хийх юм байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан