Далайд дусал нэмэр

2020 оны 6-р сарын 19 өдөр

“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэгчилэн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд эмч сувилагч, цэрэг, цагдаа, намын гишүүд, иргэд олон нийт өөрийн тусламж дэмжлэгээ үзүүлсээр байна. Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Манлай гацааны малчин Хунь Вэй Шинэ барга баруун хошууны түнх харвааны нийгэмлэгийн гишүүн хошгууны Улаанзагалмайн нийгэмлэгт мөнгө тусламж үзүүлж гацааныхаа иргэдийн үсийг нь үнэ төлбөргүй засаж янзалжээ. Хунь Вэйгийн гэргий Наранцэцэг нь малчин, намын гишүүн юм. Тэрээр Хэрлэн сум орох замын уулзварт жижүүрлэж арваад эмч сувилагч, цагдаа ажилчдад халуунцай, хоол унд дөхүүлж өгөв. Халдварт өвчний тархалтын хүнд хэцүү цаг үед Хунь Вэй болон түүний гэргий Наранцэцэг нараас хүн хүнээ хайрлах халуун илч, хүч ундарч байна.

  • Эрдэнэбат
  • 330

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313