Жилийн ажлыг хавартаа хийдэг гэж үг бий. Энэ цаг үед коронавирусээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ мал төллөх цаг үе таарч байна. Хуучин барга хошууны малчид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ, төл малаа тосох ажлаа цалгардуулахгүй амжуулах хариуцлага оногдож байна. Хуучин барга хошууны зүүн захын сумын Баян-Уул гацааны Хүчтүгийн д анхны төлийн дуу хангиналаа. Эднийхэн хотоороо төл тосоход бэлдэж хот хороогоо ариутгаж байна. Хүчтүгийнд энэ жил 200 орчим хонь, 10 орчим үнээ төллөх төлөвтэй байна. Сум болон гацаанаас малчин өрхөд ариутгалын бодис, эм, амны хаалтыг тарааж байгаа юм. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад төллөх мал олон байна гэж Хүчтү баяртай ярилаа. Сүүлийн жилүүдэд төрөөс бодлогоор малчдыг дэмжиж Хүчтү 46 эм хонь, 50 мянган юанийн төрийн дэмлэгтэй зээлд хамрагдан 5 үхэр худалдан авчээ. Хөлс бүхэн үнэтэй учир хөдөлмөрлөхөд хөлс зарцуул гэдэгчлэн Хүчтү төрийн дэмжлэгт хамрагдсанаар 12 үхэр, 200 гаруй хоньтой болов. Эднийд нэгдүгээр сараас эхлэн мал төллөж одоогоор 120 төл аваад байна. Баян-Уулгацааны Бай Юүнь Чиньгийнх 500 гаруй төл мал тосно гэж тооцоолж байна. Одоогийн байдлаар 70-аад хонь хургалжээ. Хуучин барга хошуу энэ жил 150 мянган бод, 720 мянган бог нийт 930 мянга мал тоолуулжээ. Үүнээс харахад орчим 550 мянга гаруй толгой төл тосно гэж Хуучин барга хошууны Тариалан Мал аж ахуй шинжилгээ мэргэжлийн товчооноос мэдээлж байна. Хошууны нам засгаас цаг үеийн байдалд тохируулан авах арга хэмжээ, ажлыг нарийн зохион байгуулсаар байна. Мөн малчдын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хангалттай балгахын тулд өвс тэжээлийг нөөцөлж, өвөлжээ хавржааны саравч хашаа хороог засварлан, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч малчдын амь нас, эрүүл мэндэд анхаарч байна.