“Малчид минь гэрээсээ битгий гараарай. Бид нарт хэрэгтэй зүйлийг тань авчирч өгье. Зайлшгүй шаардлагатай худалдан авалт хийх бол надтай шууд харилцана уу. Би авч өгье” гэж Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын эл гацааны удирдлага нар вэп чат, утсаараа малчидтайгаа ярьдаг болжээ. Халдварт өвчинтэй тэмцэх үед малчид иргэд гэрээсээ гарахгүй байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж буй хэрэг юм. Мал төллөлт эхэлж буй энэ үед малчдад хэрэгтэй зүйлийг нь сумын нам, засгийн төлөөлөл томилогдсон хүн авч өгч байна. Энэ бүрэлдэхүүнд 53 гишүүнтэй, 53 машинтай, 16 баг байгаа ба 24 цагаар ажиллаж байна. Малчдын захисан худалдан авалтыг гэрийн гадна буюу хашааных нь гадна тавьж, тооцоогоо веп чатаар хийдэг болжээ. Мөн сумын нам засгаас Чулуун тосны компанитай харилцан тохиролцож хоёр шатахуун түгээх станц малчдад хямдралтай үнээр үйлчилж байна.
ӨМ-ийн амьдрал гариг сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан