Шинэ барга баруун хошууны Хэрлэн суманд малчин өрх давамгайлдаг. Хойд хэсгээрээ Хэрлэн гол, баруун өмнө хэсгээрээ Монгол улстай хиллэдэг. Хилийн шугамын урт 142.8 км , нийт газар нутаг нь 5839.3 метр квадрат, бүх хошууны 23.2% -ийн нутаг дэвсгэрийг эзэлдэг томоохон сум юм. Хэрлэн сум нэг тойрог, 15 малжих гацаа, нийт 1895 өрх, 4742 хүн амтай. Халдварт өвчинтэй тэмцэх хөл хорио эхэлснээс хойш сумны намын хороо, засгийн газраас сум, гацаа \\тойрог\\, малчид өрхийг 3 дэсээр хариуцуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хамгаалах багыг гарган, 9 сумын, 18 гацааны болон уул уурхайн 128 өрхийг хариуцах хэсгийг томилон ажиллаж байна. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуумж судалгаа хийх, зөвлөмж хүргүүлэх зэргээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсаар байгаа юм. ӨМ-ийн амьдрал гариг сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан