Энэ өдрүүдэд 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор 76 хүн мал тооллогын явцад хяналт тавьсан байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2 сая 57 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19.4 хувиар өсчээ. Таван төрлөөр нь авч үзбэл, тэмээ 5579, адуу 250 мянга, үхэр 207 мянга, ямаа 592 мянга, хонь нэг сая толгойд хүрсэн гэж ХХААГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, 1990 оноос хойшхи малын тоо толгойн өсөлтийн үзүүлэлтээс харахад, 1995 онд хамгийн бага буюу 591388, харин энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо.