2-р сарын 14-ний өдөр Хөлөнбуйр хотын авран туслах анхны баг Хүбэй мужийн Жинь Менд очлоо. Хөлөнбуйр хотын удирдлага болон байгууллагуудын төлөөлөл онгоцны буудлаас авран туслах 15 эмч сувилагчийн багийг үдэж өгөв. Хөлөнбуйр хотын 9 эмч сувилагч нар Хөх хотын гуравдугаар аврах багтай Хүбэй мужид очих юм. Хөлөнбуйо хотын Намын дарга, хотын коронавирустай тэмцэх ажлын удирдах хэлтсийн дарга Үй Ли Шин, Хөлөнбуйр хотын Намын хорооны орлогч намын дарга, Хөлөнбуйр хотын дарга, хотын коронавирустай тэмцэх ажлын удирдах хэсгийн байнгийн орлогч дарга, халдварт өвчнөөс сэргийлэх удирдах газрын ерөнхий удирдагч Жань Хунь болон Хөлөнбуйр хотын удирдлага, Эрүүл мэндийн байгууллагын удирдлага нар Хүбэйд очих эмч сувилагч нараа мордуулж сэтгэлийн дэм тэнхээ, зориг хүч нэмж биечлэн үдлээ. Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан