Шинэ коронавирусээр өвчилж, эдгэрсэн иргэн Эрээн хотруу захидал илгээжээ

2020 оны 2-р сарын 14 өдөр
 \"\"\"\"\"\"    Дэлхий дахиныг айдаст автуулаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвар Монгол улстай хил залгаа Эрээн хотод гарсан нь чих дэлдийлгэж хэн бүхний анхаарал татсан. Уг халдварын Эрээн хотын анхны тохиолдол болж бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотын иргэн Ху 1-р сарын 22-ны өдөр Бээжингээс галт тэргэнд суун Эрээн хотод иржээ. Тэрээр цагаан сарын амралтаараа ОХУ-д аялахаар төлөвлөсөн нь энэ аж. Ингээд Эрээн хотын хяналт шалгалтын явцад иргэн Ху нь шинэ төрлийн коронавирусийн халдвартай байж болзошгүй хэмээн үзэж тэр даруй нарийн шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээний дүнд 1-р сарын 24-ний өдөр эерэг гарсан ба түүнийг шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан болохыг баталсан байна. Эрээн хотод анх удаа энэхүү халдварлагдсан өвчтөн ирсэн болохоор Хятадын Коммунист нам Эрээн хотын хороо болон засгийн газар зэрэг байгууллага анхааралдаа авч, өвчтөнийг эмчлэх ажлыг түргэн шуурхай эхлүүлсэн байна. ӨМӨЗО ,аймаг, хотын бүх шатны заавар, эмч сувилагчдын анхаарал халамж, найдвартай эмчилгээгээр өвчтөн Хугийн биеийн байдал улам сайжирч , 2-р сарын 6-ны өдөр шинжилгээний эцсийн дүнгээр бүрэн эдгэрсэн хариу авч эмнэлгээс гарчээ.      Үхэлтэй нүүр тулдаг нэр нь үл дурсагдах цагаан нөмрөгт баатар эмч сувилагчдын ачаар эрүүл энх болсон Ухань хотын иргэн Ху ӨМӨЗО-ны бүх шатны дарга удирдлага, мэргэжилтнүүд болон эмч сувилагчдад талархлын захидал илгээж сэтгэлийн үгээ дайсан байна. Тэрээр захидалдаа \"Эмнэлэгт байсан 15 өдрийн турш миний биеийг цаг мөч бүрт халамжилж чин сэтгэлээсээ хандаж байсан эмч сувилагчдадаа маш их баярлалаа. Цагаан нөмрөгт тэнгэрийн илч Та бүхний мэргэжлийн ур чадвар үхлийн хар савраас өчүүхэн намайг аварсан. Өвчтөнөө гэх халуун дулаан сэтгэл надад урам зориг өгч хөл дээрээ босох тэнхээг өгсөн билээ. Мөн онцгойлон ӨМӨЗО, Шилийн Гол аймаг болон Эрээн хотын дарга удирдлага нар өөрийн биеэрээ эмнэлэгт эргэж ирсэнд баярлалаа. Та бүхэн байгаагүй бол би хүний нутагт амь тавих байсан. Цаашид ч эх орондоо ихээхэн төвөг удах байсан биз. Иймээс Эрээн хотынхонд дахин хүндэтгэл илэрхийлээд , эхээс нэг төрсөн, эмнэлгээс дахинтаа төрж шнэ хүн болж гарлаа хэмээн дотроо гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу?\"гэжээ.      Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлгэрснээс хойш БНХАУ-ын ХКН-ын төв хороо болон ӨМӨЗО-ны нэгдсэн удирдлага дор Эрээн хот нь бодит байдалдаа тулгуурлан , өвчний голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг хянан шалгах, тусгаарлах ажлыг сайтар хийж байна. Эрээн хот нь авто зам, төмөр зам, боомт, нисэх онгоцны буудал зэрэг газруудын хяналтыг сайжруулан ажиллаж байна. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хуулийн эсрэг үйл ажиллагаатай тэмцсээр байгаа ба өвчнөөс урьдчилан сэргийлэх халдварыг устгах ажлыг үр дүнтэйгээр хийж өвчлөл нэмэгдэх замыг таслан зогсоож сэргийлж чадаж байна. Үүний тод жишээ нь Эрээн хотод Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөн нэмж бүртгэгдээгүй бөгөөд бүртгэгдсэн нэг өвчтөн бүрэн эмчлэгдэж, эрүүл болж эмнэлгээс гарсан тохиолдол болж байна.
                                                                  /Талын дуу хоолой радио/,ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан\"\"\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 498
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313